1
Засгийн газраас "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг өнөөдөр (2025.06.02) хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Тодруулбал, өнөөдөр 12:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр байна. Төрийн байгуулалтын байнгын хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалдаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан нар багтдаг юм. Мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, С.Зулпхар, Л.Мөнхбаатар, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир,Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Л.Энх-Амгалан нарын гишүүд бий.
Байнгын хорооны хуралдаан дууссаны дараа 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, уг асуудлыг хэлэлцэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.