dobu.mndobu

А.Ариунзаяа: Гишүүд рүү заналхийлсэн мессеж маш их ирж байна

А.Ариунзаяа: Гишүүд рүү заналхийлсэн мессеж маш их ирж байна

Засгийн газраас "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг өнөөдөр (2025.06.02) хэлэлцэж, шийдвэрлэх юм.Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дууслаа.

Хуралдааны дараа УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд асуудлаа танилцуулаад, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлд ч танилцуулна гэдгээ хэллээ. Гишүүд ч айхтар үг хэлсэнгүй.

Бүгд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гэж ярилцсан. Ямар нэгэн шахалт, үүрэг даалгавар өгсөн асуудал байхгүй.

УИХ-ын гишүүдийн утасны дугаарыг сошиалд нээлттэй тавьчихсан. Үүнээс болоод гишүүд рүү маш их мессеж ирж байна. Зарим нь заналхийлж ч байна. Үүнд автах нь ч хаашаа юм. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа нь харамсалтай" гэлээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.