0
Өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Урьдчилсан байдлаар хүүгийн хойд эцэг болох "Э" нь харж байх хугацаандаа зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. "Э" нь хүүг эмнэлэгт хүргэгдсэний дараа оргон зайлсныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээллээд буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.