dobu.mndobu

Л.Гантөмөр: Ерөнхий сайдын тухай надаас битгий асуугаарай

Л.Гантөмөр: Ерөнхий сайдын тухай надаас битгий асуугаарай

Ардчилсан намаас томилогдсон найман сайд ажлаа өгөх өргөдөлдөө гарын үсэг зуржээ. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөр уг өргөдлийг хүлээлгэж өгөх гэж байна. 

Энэ үеэрээ тэрбээр хэвлэлд мэдээлэл өглөө. Ингэхдээ "Манай намаас томилогдсон найман сайд өргөдлөө бичээд, гарын үсэг зурчихсан. Одоо оруулж өгнө. 

Ерөнхий сайдын тухайд, би элдэв юм хэлэх нь жудаггүй хэрэг болно. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт гээд Баялгийн сан, 14 мега төсөл гэх мэтээр олон шуурганы өмнөөс хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм тийм гэж болохгүй. Та бүхэн надаас түүний талаар асууж, жудаггүй зүйл битгий шаардаарай. 

Итгэл үзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хувь гишүүд саналаа өгөөд л явна. АН-ын бүлэг байр сууриа эцэслэн шийдээгүй байна. Манай бүлгийнхэн Баялгийн сангийн эсрэг зогсохгүй гэдгээ хэлж байна. Мөн мега төслүүд байна. Мега төслүүд хөдөлж байж Монголын эдийн засаг явна. Манай бүлэг нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө хичээж байна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.