0
Огноо2024-11-25
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуваалцах:
Ж.Баярмаа: Гүтгэлгийн тун нь хэтэрлээ. Гэсэн ч бууж өгөхгүй, буруу зүйлийг шүүмжилсээр байна
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Амны хаалтаа зүүхгүй бол амиа хорлосонтой адил"
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино дэлхийн шилдэг кино наадмаас ГРАНПРИ хүртлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Вьетнамтай хамтарч, тариалангийн бүс нутагт цагаан будааны сортуудыг туршина
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХӨРӨГ: Утга найргийн тэнгэрээр халин ниссэн урины шувуу
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн тухай сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зургаан "ЖАРГАЛ"-тайгаа жаргал дүүрэн амьдардаг Н.БҮРЭНБАТЫНХ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зулын 25-ныг тохиолдуулан Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Байнгын хороодын дарга нараа ёс зүйтэй гишүүдээр сольё
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төсвийг өргөн барилаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
12-оос дээш насныхан өдөрт дунджаар гурван цаг зургаан минутыг чөлөөт цагтаа зориулдаг
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.