0
Засгийн газрын өнөөдрийн (2025.06.04) ээлжит хуралдаан 11:00 цагаас эхэллээ.
Хуралдаанаар,
-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
-Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
-“ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүйн улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Гэсэн ч дараагийн Ерөнхий сайд сонгогдож, кабинетаа шинээр бүрдүүлэх хүртэл одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах хуультай юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.