0
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусжээ. Хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр тохирсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар "Намын даргаа огцруулчихсан байгаа энэ үед МАН-ын эв нэгдлийг хангаад явах хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзээд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоо ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатарыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Өөр нэр байхгүй.
Удахгүй МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Заалнаас хүн нэрээ дэвшүүлэхийг үгүйсгэхгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.