dobu.mndobu

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Зургаадугаар сарын 7-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн аж. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.