dobu.mndobu

Баян-Өлгий аймгийн сурагч Р.Аймөлдир монгол хэлний ЭЕШ-д 800 оноо авчээ

Баян-Өлгий аймгийн сурагч Р.Аймөлдир монгол хэлний ЭЕШ-д 800 оноо авчээ

Хаврын элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болсон. Энэ удаагийн ЭЕШ-д 40338 хүүхэд хамрагдсан байгаа юм. Үүний 915 нь Баян-Өлгий аймгийн суралцагчид.

Энэ жил Баян-Өлгий аймгаас монгол хэл болон англи хэлний хичээлээр тус бүр нэг хүүхэд 800 оноо авчээ.

Баян-Өлгийн суралцагчид монгол хэлний хичээлээр тааруу оноо авдаг гэсэн хэвшмэл ойлголтыг Улаанхус сумын Согоог багийн ЕБС-ийн төгсөгч Рысбекийн Аймөлдир эвдсэн байна.

Сонирхуулахад, Баян-Өлгийн шалгуулагчдын дундаж дүн математик, монгол хэл, англи хэл, түүхийн хичээлүүдээр өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.