dobu.mndobu

Хоёр настай хүүхэд машинд мөргүүлэн амь насаа алджээ

Хоёр настай хүүхэд машинд мөргүүлэн амь насаа алджээ

"Нэр бүхий хотхоны хажуугийн шороон замд хоёр настай хүүхэд машинд дайруулсан, ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 23-ны 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн "Тоёота приус" маркийн автомашин жолоодож явахдаа явган зорчигч хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.