0
Баяр наадмын өдрүүдэд хонины махны эрэлт ихэсдэг. Иргэд хэлийн махнаас илүү гарал үүсэл нь тодорхой амьд малын мах худалдаж авах нь элбэг байдаг аж.
Тэгвэл Эмээлт зах дээр амьд хонь 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, төлөг 150 мянган төгрөг, хязаалан эр хонь 200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин ямаа дунджаар 150-200 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Малчдын гар дээрээс худалдан авалт хийхэд, амьд малын үнэ 10-20 мянган төгрөгөөр өсдөг аж.
Харин Хүчит шонхор, Дэнжийн 1000 зах дээр хонины мах бөөний үнээр нэг кг нь 11500 төгрөг, ямааны мах 9500 төгрөг байна. Хонины ястай мах 14500, цул мах 15500 төгрөг байна. Харин ямааны ястай мах 13000, цул 14500 төгрөгийн үнэтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.