0
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэхээр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 болон 15 дугаар хороо Энхтайван өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж өнөөдрийн /2025.07.18/ 22:00 цагаас эхлэн энэ сарын 20-ний 06:00 цаг хүртэл хааж шинэчлэхээр болжээ.
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 13-ний өдрийн 23.00 цагаас эхлэн Эрчим хүчний авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөж байгаа. Уг ажлын хүрээнд “Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ийн хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Тус замыг энэ сарын 21-ний өдрийн 06.00 цагт нээх аж.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.