dobu.mndobu

АУДИТ: Эрчим хүчний яамнаас 4 тэрбум төгрөгийн ЗӨРЧИЛ илэрчээ

АУДИТ: Эрчим хүчний яамнаас 4 тэрбум төгрөгийн ЗӨРЧИЛ илэрчээ

Үндэсний аудитын газраас Эрчим хүчний яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хяналт, шалгалт хийжээ. 

Аудитаар Эрчим хүчний яамнаас 4 тэрбум 176 сая 873 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байгаа юм.

Улмаар 3 тэрбум 993 сая 362 мянган төгрөгийн дөрвөн албан шаардлагыг хүргүүлж, 183 сая 510 мянган төгрөгийн дөрвөн зөвлөмж өгчээ. 

Тухайлбал, 

Байгууллагаас ажлаас халагдсан ажилтанд илүү олгосон цалингийн 48 сая 62 мянган төгрөгийн авлагыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээг аваагүй байна. 

Эрчим хүчний яамны баланст бүртгэлтэй 73 сая 92 мянган төгрөгийн өртөгтэй газрыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс шилжүүлэн авсан гэх боловч газрын гэрчилгээгүй байна. 

Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн 230 нэр төрлийн 47 сая 173 мянган төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг дахин үнэлээгүй байна.

Эрчим хүчний яамны тайланд санхүүгийн тайланг нэгтгэдэггүй 7 байгууллагад нийт 3 тэрбум 829 сая 543 мянган төгрөгийн татаас олгожээ. Үүнийгээ тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байна. 

Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний үндэсний төвд 120 сая төгрөгийн санхүүжилт олгож, үүнийгээ зориулалтын дагуу хуваарилаагүй байна.

Дотоод томилолтоор явахдаа Эрчим хүчний үндэсний төвөөс автомашин захиалжээ.  Үүнийхээ шатахуун зардал болох 12 сая 690 мянган төгрөгийг Эрчим хүчний яамнаас зарцуулсан гэх боловч жолоочийн тооцооны хуудас байхгүй, томилолтын дараа тооцоог бодож, хянаж хаагаагүй байна.

Сөүлсэниорс товер ХХК-тай гэрээ байгуулж, нийт 102 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулан 50 сая 820 мянган төгрөгийн шилжүүлжээ. Энэ нь Эрчим хүчний сайдын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй арга хэмжээ аж.

Эрчим хүчний рефорум зохион байгуулахдаа "Туушин" зочид буудлын заал, тоног төхөөрөмжийг нэг өдөр түрээсэлжээ. Үүндээ 42 сая 663 мянган төгрөгийн зарцуулсан байна. Үүнийг аудитаар үр ашиггүй зарцуулалт хэмээн дүгнэсэн байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.