0
Нийслэлийн есөн дүүрэгт “Хичээлийн шинэ жил 2025” үзэсгэлэн худалдааг энэ сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл УИД-ийн замын урд байрлах Фонтамд зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, бусад шаардлагатай зүйлсийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэгвэл тус худалдаанаас сурагчдын цүнх ямар үнэ ханштай байгааг тодрууллаа.
Худалдаа эрхлэгч Д.Одончимэг:
-Сурагчийн дүрэмт хувцас хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Бага ангийн дүрэмт хувцас болон дунд ангийн дүрэмт хувцас, ахлах ангийн ангийн дүрэмт хувцаснуудын үнийн дүн нь нэмэгдээгүй гурван жил болсон байна. Яг энэ хэвээрээ энэ жилээс ханцуйтай болон ханцуйгүй поло загварууд маань шинээр гарч эхэлсэн.
Үнийн хувьд цамцнууд нь 35.000, 38.000, 40.000 төгрөг гээд размераасаа хамаараад өөр өөр байна.
Өмднүүд нь бага ангийнх нь 49.000, дунд ангийнх нь 60.000, ахлах ангийнх 65.000 төгрөг гэсэн үнэтэй байна. Хүрмүүд болохоор 78.000, 95.000, 120.000 төгрөг гэж байна.
-Зангианууд нь хэдэн төгрөг гэж байгаа вэ?
-Мөн зангиа нь 9.000, 6.000 төгрөг гээд бага, ахлах ангийн сурагчдийн зангиа тусдаа үнэтэй байна.
-Танайх иж бүрдлээр нь зардаг уу?
-Манайх бүрдлээр нь зардаггүй, зөвхөн тус бүрээр нь салгаж зардаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.