0
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Даланзадгад хотод баригдах 50 мВт цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр боллоо. Тус аймагт хоёр үндсэн шаардлагыг Засгийн газраас тавьж ажиллана.
Нэгдүгээрт, санхүүжүүлэх төсөл нь өөрөө орон нутагт сөрөг дарамт учруулахгүйгээр үр өгөөжтэй байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд Засгийн газарт өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлөх чадамжтай байх ёстой.
Даланзадгад хотод 50 мВт ДЦС баригдсанаар томоохон бүтээн байгуулалт бий болно. Энэ онд Өмнөговь аймаг 1.7 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Дээрх 500 тэрбум төгрөгийн бондыг 3-5 жилийн хугацаатай гаргана" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.