dobu.mndobu

У.Хүрэлсүх: Эх хэлээ дээдэлж явахыг эрхэмлэн захья

У.Хүрэлсүх: Эх хэлээ дээдэлж явахыг эрхэмлэн захья

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр "Эх орны ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууд, оюутан, сурагчид, эрдэм номын аянд хөтлөгч багш, сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Эх хэлээ дээдэлж явахыг эрхэмлэн захиж эрдмийн гэгээн үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе" хэмээв.

Сонирхуулахад 2025-2026 оны хичээлийн жилд 78,597 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.