dobu.mndobu

Г.Занданшатар: Номын сайн нөхөр болоорой, сониуч байгаарай

Г.Занданшатар: Номын сайн нөхөр болоорой, сониуч байгаарай

Ерөнхий сайд Г.Занданшатар хичээлийн шинэ жилийн баярын өдөр, Эх хэлний өдрийг тохиолдуулан оюутан, сурагчдад баяр хүргэж, захидал илгээжээ.  

Тэрбээр "Эрхэм сурагч, оюутан дүү нар минь, маргаашийн угтах нарнаар ачлалт багш, ангийн найзуудтайгаа учран золгож, шинэ хичээлийн жилээ эхлэхийг  догдлон хүлээж байна уу. Эрдэм ном сурах үйлсэд тань би урам зориг, эрч хүч өгөх зорилгоор анги бүрийн сурагчдад зориулан 12 төрлийн захидал бичлээ. 

Миний захидлууд танд сайн хүн, сайн сурагч байхын үнэ цэнийг сануулж, багшийнхаа үгийг хүндэтгэж сонсох, найзууддаа халуун дотноор хандах, “баярлалаа” гэж үргэлж хэлж байхыг уриалж байна. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!  Эх хэлний баярын мэнд хүргэе! гэжээ. 

Захидлыг ЭНД дарж видео хэлбэрээр үзнэ үү.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.