0
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ долоо хоногийн хуралдааныг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр (2025.09.02) хуралдуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
-“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар,
-Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.