dobu.mndobu

Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэжээ

Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэжээ

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан гэж үзжээ

Өнгөрсөн наадмаар найм давж үзүүрлэн Улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026.01.22-ны зарлигаар цолоо хураалгасан билээ.

Харин тэрбээр уг асуудлаар Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс “допингийн шинжилгээ авах ажиллагаа олон улсын стандарт, журмаас илт гажсан” гэсэн шийдвэр гаргажээ.

Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжилгээ авах үйл явцад зөрчил гарсан гэж үзсэн байна.

Шийдвэрийн дараа Н.Өсөхбаяр “Маш их баяртай байна. Итгэж, дэмжиж байсан бүх хүнд баярлалаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.