0
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардлага гаргаж буйгаа мэдэгдсэн билээ.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын төрийн албан тушаалтнууд авлига албан тушаал, эрүүгийн онц гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй. Мөн хуулийн байгууллагууд улс төрчийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалган тогтоох шаардлагатай. Энэ ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах эрхгүй гэж үзэж байна" хэмээн хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх биз ээ.
Дашрамд, миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.