dobu.mndobu

Т.Доржханд: Аливаа намын даргад амжилт хүсэх нь улстөрийн энгийн соёл

Т.Доржханд: Аливаа намын даргад амжилт хүсэх нь улстөрийн энгийн соёл

Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсон баяр хүргэж, амжилт хүссэн билээ. Улсын Дээд шүүхээс Д.Амарбаясгаланг намын даргаар албан ёсоор бүртгээгүй байхад сөрөг хүчний зүгээс ийн баяр хүргэсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаад буй. 

Үүнд Т.Дорханд тайлбар хэлжээ. Тэрбээр "Улстөрийн намын дарга намынхаа эрх бүхий дээд байгууллагын шийдвэрээр албаждаг. Харин дээд шүүх түүнийг нь бүртгэх л ажил хийдэг.

Хоорондоо сонгуулиар өрсөлддөг хэдий ч хамт олныхоо дэмжлэг авсан аливаа намын даргад амжилт хүсэх нь улстөрийн энгийн соёл.

ХҮН нам бусад намын дотоод асуудалд оролцдоггүй. МАН, АН болон бусад намууд дотоод зөрчилгүй, улс орныхоо эрх ашигт нэгдэж чаддаг улстөрийн тогтвортой институт болж төлөвших нь Монгол Улсын эрх ашиг гэж бид үздэг" хэмээсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.