dobu.mndobu

Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нарт эрх мэдэл чухал болохоос эмч, багш нарын цалин чухал биш

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-15

Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нарт эрх мэдэл чухал болохоос эмч, багш нарын цалин чухал биш

Улс төр, нийгэм, эдийн засгийн эгзэгтэй чухал үед төрийн эрх барьж байгаа МАН-ын бүлэг хуралдаанаа хийж чадахгүй хоёр долоо хоносон. Үүнээс улбаалан, төрийн бүхий л шатанд ажил гацаж эхэлсэн учраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал тэргүүтэй 38 гишүүн хуралдаанаа хийе хэмээн шаардлага хүргүүлснээ нийтэд мэдээлж, улмаар Ерөнхий сайдаа оролцуулан, бүлгийнхээ ээлжит бус хуралдааныг хийсэн. Уг хуралдаанаар юуны өмнө бүлгийнхээ хурлыг ч зохион байгуулж чадахгүй, амин хувийн эрх ашгийн төлөө улстөржиж байгаа Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

 

Улмаар Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд танилцуулж, бүлгийн гишүүд дэмжсэн юм.

 

Харин өнөөдөр огцорсон дарга Ж.Бат-Эрдэнийн талаас “УИХ дахь МАН-ын бүлгийн мэдэгдэл” хэмээн гаргаж, үүндээ “УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан, огцорсон дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхөд амин эрх ашгийнхаа төлөө эмч, багш нарын цалинг нэмэх Засгийн газар, МАН-ын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Тэдэнд өөрсдийнх нь албан тушаал, эрх мэдэл чухал болохоос цалингаа нэмүүлэхээр хүйтэнд даарч хөрөн тэмцэж байгаа эгэл багш, эмч нар сонин биш байгааг үүгээр харж болно. Огцорсон дарга Ж.Бат-Эрдэнийг эзгүйд орлох эрх бүхий бүлгийн Дэд дарга ч энэхүү хуралдааныг удирдан зохион байгуулсан нь хууль дүрмээс гажаагүй юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.