dobu.mndobu

Dobu хөтөч: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно

Dobu хөтөч: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно

Арваннэгдүгээр сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Пума”зочид буудалд: “Иргэний хууль тогтоомж: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэгтэй.  

 09:00-12:00 цагт: “Улаанбаатар галерей”-д: "Эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх нь" үндэсний воркшоп болно. Үйл ажиллагаанд “Эко тэмдгийн олон улсын сүлжээ”-ний ерөнхий нарийн бичгийн дарга Гарет Жонсон оролцоно. Утас: 9499-8693, 9929-9869.

14:00 цагт: Төрийн ордонд: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Салбарын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” ТББ-аас мэдээлнэ. Утас:9168-0110.

11.00 цагт: СБД-т газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг нь цуцалснаар тус газарт төсөл хэрэгжүүлж байсан “Харү констракшн” ХХК-д орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэд хохирч буй талаар мэдээлнэ.

11:30 цагт: ЭМЯ, НЭМҮТ, “Эерэг ирээдүй өнөөдөр” ТББ-ууд хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аян болон Монгол Улс дахь тамхины хэрэглээний талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн танхимд болно.

Соёл урлаг:

-Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.

 

Хуваалцах:

|
ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.