Хойд Солонгосын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Тэ Хён Чол тэргүүтэй Хойд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн 8-р сарын сүүлчээр Монголд айлчлах үед Хойд Солонгосын айлчлалын багт байсан зарим нэг хүмүүс Өмнөд Солонгосын Элчин сайдын яамаар дамжин Өмнөд Солонгосруу дүрвэсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Одоогоор дүрвэгчдийн харьяалал, албан тушаал тодорхойгүй байна. Мөн Хойд Солонгосын эрх баригчид тодорхой албан тушаалтай иргэдийгээ хилийн чанадад зорчихыг хатуу хориглодог ч хоёр улсын хооронд зохион байгуулах арга хэмжээ байсан бололтой.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам энэ асуудалтай холбоотой ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
“Хойд Солонгос Монгол Улсад суугаа Элчин сайдаа солих тушаал өгсөн” гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд “Энэ үйл явдалтай шууд холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнд хариуцлага тооцох магадлалтай” гэв.
Монголд хийсэн уг айлчлал нь сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа эрдэм шинжилгээний байгууллагын даргын хувиар Тэ Хён Чол Монголд айлчилсан аж.