0

Чон Жи Хён (Jun Ji-hyun / Жанна Жүн) нь Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй, эмэгтэй жүжигчдийн нэг бөгөөд загвар өмсөгч юм. Тэрбээр 1981 оны 10 сарын 30-нд Сөүл хотод төрсөн бөгөөд одоо 44 настай. Чон Жи Хён нь "Солонгос давалгаа"-г олон улсад түгээхэд томоохон хувь нэмэр оруулсан жүжигчдийн нэг.
2012 онд бэлэн хувцасны алдартай дизайнер Ли Ён Хигийн зээ хүү, банкны салбарт ажилладаг бизнесмен Чуй Жүньхэгтэй гэрлэж, хоёр хүүгийн ээж болсон.
Тэрээр Солонгосын энтертайнмент салбарын хамгийн баян эмэгтэй оддын нэг бөгөөд Сөүл хотын хамгийн тансаг зэрэглэлийн "Acro Seoul Forest" пентхаус зэрэг хэд хэдэн томоохон барилга, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.
Чон Жи Хён нь олон улсын тансаг зэрэглэлийн брэндүүд болон сэтгүүлүүдийн (жишээ нь Vogue Korea) нүүр царайгаар тасралтгүй сонгогдсоор ирсэн, сурталчилгааны зах зээлийн хамгийн өндөр үнэтэй "Хатан хаан" юм.


3
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.