dobu.mndobu

"Physical: Asia" шоунд оролцох Монголын багийн танилцуулга бичлэгийг цацлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

"Physical: Asia" шоунд оролцох Монголын багийн танилцуулга бичлэгийг цацлаа

Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" реалити шоу энэ удаа "Physical Asia" нэрээр зохиогдож буй. Уг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт монголчууд оролцсон нь олны анхаарлыг татаад байгаа билээ.

Тэгвэл тус шоуны албан ёсны цахим хаягуудад Монгол Улсаас оролцох зургаан гишүүнтэй багийн богино хэмжээний танилцуулга бичлэг нийтлэгджээ. 

Дэлхийн олон сая үзэгчдэд хүрэх тус шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас,

-Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,

-Холимог тулаанч Б.Энх-Оргил,

-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,

-Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,

-Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,

-Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байгаа юм. 

Шоунд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнах аж.

Бичлэгийг үзэх:

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.