dobu.mndobu

УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа

Иргэн Цогбадрахын Батболд "УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох" өргөдөл санаачлан, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.

Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” хэмээн заасан байдаг.

Тус заалтыг өргөдөл гаргагчийн зүгээс, энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа бөгөөд нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна гэж үзжээ.

Өргөдөл нь 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломжтой байдаг.

Өнөөдрийн байдлаар тус өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ.

Уг саналын хугацаа энэ сарын 28-ны 16:03 цагт дуусна. Та өргөдөлд ЭНД дарж гарын үсгээ зурах боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.