dobu.mndobu

С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй сайд нар засгаас явна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй сайд нар засгаас явна

Ах намын зодоон түр амасхийж, ямартай ч Г.Занданшатарын Засгийн газар тэсэж үлдлээ. Үймээний үеэр Засгийн газрыг унагаахаар гарын үсэг зурж, эсрэг ажилласан сайд нарыг чөлөөлж таарна. Үүнээс гадна Г.Занданшатар танхимаа дахин бүрдүүлэх, бүтцээ задлах байх. Юуны өмнө танхимаа авч үлдсэн Ерөнхий сайдын хувьд УИХ дээр 2026 оны төсвөө батлуулах ажилдаа шамдан орно. Тэр хүртэл Засгийн газар тогтвортой байх ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог гэнэтхэн оруулж ирсэн шиг дараа дараагийн сайд нараа танхимаасаа гаргах сураг байна.

 

Г.Занданшатарын Засгийн газар танхимаараа унахад сайд нарынх нь урвалт, шарвалт томоохон нөлөө үзүүлсэн. Юуны өмнө засгийн эсрэг ажилласан Шадар сайд С.Амарсайхан, ХҮН намыг төлөөлж суугаа Шадар сайд Т.Доржханд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд байсан бол түүнийг дагаад Боловсролын сайд П.Наранбаяр засгаас явах нь тодорхой. Мөн УИХ-д дөрвөн хүний суудалтай болж, хамтарсан Засгийн газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байгаа Б.Батбаатар Засгийн газраас явах нь тодорхой.    

 

Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар засгаас явж таарна. Б.Дэлгэрсайхан сайд засгаас явах төдийгүй хариуцлагад ч татагдаж мэднэ. Ингээд нэгэнт хамтарсан Засгийн газраас ХҮН нам болон ИЗНН-аас багтсан төлөөллийг гаргах нь тодорхой учраас АН-ыг Засгийн газарт урих сураг бий. Харин АН-ын гишүүд МАН-ын Засгийн газарт орж ажиллахгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа ч АН-ын дарга О.Цогтгэрэл засагт орох байр суурьтай байгаа аж.

 

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.