dobu.mndobu

АН-ын бүлэг: "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэх асуудлыг хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

АН-ын бүлэг: "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэх асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг билээ. Энэ дагуу УИХ дахь АН, МАН-ын бүлгүүдийн өнөөдрийн (2025.10.27) хуралдаан 10:00 цагаас эхлээд байна. 

АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэх агуулга бүхий Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байна. 

Сануулахад, Өнгөрөгч Баасан гарагийн (2025.10.24) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авсан юм. 

С.Ганбаатарын санаачилсан уг саналын талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "С.Ганбаатар гишүүн дандаа хүний өмнүүр ордгоо боливол яасан юм бэ. "Админерал"-тай Д.Амарбаясгалан холбоогүй гэж итгэл төгс хэлсэн хүн нь та. Юунаас айгаад байгаа юм. УИХ хулгайч нарын орогнодог газар биш. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал яригдахын өмнө амжих гэсэн юм шиг ийм захиалгын арга хэмжээгээ нэн даруй зогсоо" хэмээн хэлсэн билээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.