0

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн.
Прокуророос өнгөрсөн долоо хоногт хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах байгууллагад хүргүүлж, одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хугацаатай. Шаардлагатай гэж үзвэл хугацааг тухай бүрд нь сунгаад явдаг хуулийн зохицуулалт бий. Тэгэхээр хэргийг хэзээ эцэслэн шийдвэрлэх нь тодорхойгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.