0
Огноо2024-11-27
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын өнөөдрийн (2024.11.27) хуралдаанд танилцуулга хийлээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг тавьсан байна.
“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав.
Хуваалцах:
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
М.Нарантуяа-Нара: Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг, юугаа өмсөх нь хүний дур
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын дэлхийн аваргаас ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Болор цом - 42" наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх сарын 30-наас ахлах ангийн сурагчид ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхлэнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МУГТ Э.Цэндбаатарын аваргын бүсээ хамгаалах тулаан "Аса арена"-д болно
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, шуурна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
13 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.