0

Үндсэний аудитын газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт хийжээ.
Дүгнэлтээр, 2026 онд 16.1 тэрбум төгрөгөөр 3060 ширхэг суурин компьютер худалдаж авахаар байгаа аж.
Тодруулбал, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 онд суурин компьютер худалдаж авах төсөл, арга хэмжээний саналыг авч үзэхэд 14 төсвийн ерөнхийлөн захирагч 3060 ширхэг суурин компьютерыг 16.1 тэрбум төгрөгөөр худалдаж авах төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд суурин компьютер худалдаж авах нэгжийн дундаж үнэ 6,100,000.00 төгрөг байна.
Үүнийг аудитаас "Төсвийн ерөнхийлөн захирагч нар нэг загварын, ижил техникийн үзүүлэлттэй суурин компьютерыг өөр өөр үнээр худалдаж авахаар, зарим төсвийн ерөнхийлөн захирагч нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлохгүйгээр нэгжийн үнэ харьцангуй өндөр iMac загварын компьютер авахаар төлөвлөж байгаа нь төрийн байгууллагуудад ашиглах салбарын онцлогтой уялдсан компьютер, техник хэрэгслийн үзүүлэлт, норматив, стандарт шаардлагатай байгааг харуулж байна" хэмээн дүгнэсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.