dobu.mndobu

СУДАЛГАА: УИХ, Ерөнхий сайдын нэр хүнд унаж, Х.Нямбаатарынх ӨСЖЭЭ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-31

СУДАЛГАА: УИХ, Ерөнхий сайдын нэр хүнд унаж, Х.Нямбаатарынх ӨСЖЭЭ

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны аравдугаар сарын дүн гарчээ. 

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 876 иргэнийг хамруулж, аравдугаар сарын 18-22-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг хэвээр байна. Тодруулбал, түүний рейтинг өссөөр яваа билээ. Өнгөрөгч наймдугаар сард 5.9 оноотой байсан бол есдүгээр сард 6 болсон. Харин аравдугаар сард үүнийгээ хадгалсаар байна. Иргэд түүнийг ийн дүгнэхдээ "Гадаад харилцаа сайжирсан", "Шударга", "Ажилч хичээнгүй" хэмээжээ. 

Харин парламентын нэр хүнд огцом унажээ. Өнгөрөгч есдүгээр сард 2.8 оноотой байсан бол энэ сард 2.3 болсон байна. Ингэхдээ иргэд "Үнийн өсөлт", "МАН-ын дотоод хямрал", "Засгийн газрыг огцруулах үйл явдал", "УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл" хэмээн сэтгэгдэл хэлжээ.

"Үнийн өсөлт", "Шатахууны хомсдол", "Үр дүнтэй шийдвэр байхгүй" гэх зэргээс шалтгаалан Ерөнхий сайд Г.Занданшатарын нэр хүнд ч мөн унажээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард 5.4 оноотой байсан бол энэ сард 5.2 болсон байгаа юм. 

УИХ болон Засгийн газрын нэр хүнд ийн буурч байх үед Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэр хүнд өсөж байна. Иргэд түүнд өнгөрөгч есдүгээр сард 3.3 оноо өгч байсан бол энэ сард 3.4 оноо өгчээ. Ингэхдээ "Газар чөлөөлж байгаа", "Замын түгжрэлийг бууруулах дээр анхаарч байгаа", "Утаа бууруулах тал дээр анхаарч байгаа" зэргээр хэлсэн байна. Харин сөрөг сэтгэгдлийн тухайд, "Хятадаас хагас коксжсон нүүрс худалдаж авах шийдвэр", "Гэр хорооллын түлшний чанар, илчлэг", "Нийслэлийн зарим түшмэлүүдийн мэдэгдэл" зэргийг нэрлэсэн байгаа юм.

Үйл ажиллагаа нь хамгийн таалагддаг улс төрчөөр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нэрлэсэн байна. Түүний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ч.Лодойсамбуу гэх мэт хүмүүсийг хэлсэн байгаа юм. 

Иргэдэд үйл ажиллагаа нь хамгийн таалагддаггүй улс төрчөөр Д.Амарбаясгаланг нэрлэжээ. Түүний дараа, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Шадар сайд Т.Доржханд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг нэрлэсэн байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.