1
Огноо2024-11-28
Ховд аймгийн нутагт “Хөшөөтийн орд” гэж коксжих нүүрсний халгисан том орд бий. Анх 1979 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж, 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж байсан түүхтэй. Тус ордыг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо Эн Ко ХХК эзэмшин, Сутай хайрханы өвөр бэлд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Ордын нөөцийн талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ордын бодит нөөцийг 85.7 сая тонноор хүлээн авсан байдаг. Харин Мо Эн Ко компани өөрийн албан ёсны сайтдаа Хөшөөтийн ордын нөөцийг 149 сая 237 мянган тонн хэмээн бичжээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 180 сая, 460 сая тонн, цаашлаад 2.5-4.5 тэрбум тонны нөөцтэй гэсэн янз бүрийн мэдээлэл байгаа юм.
Ховдын ард түмэн ийм их баялагтай Хөшөөтийн ордоос жил бүр “Хөшөөт хөгжлийн сан”-д төвлөрүүлж байгаа мөнгийг хангалттай гэж үздэг. Үнэндээ Мо Эн Ко ХХК нь олборлосон нүүрснийхээ тонн тутмаас 1 ам.долларыг тус санд төвлөрүүлдэг. Байгалийн баялгаас хүртэж буй нэг ам.доллараа нутгийн иргэд болон тус аймгийг төрд төлөөлж буй гишүүд нь ч хангалттай гэж үзэж ирсэн юм.
Ашигт малтмал газрын тосны газраас зарласнаар олон улсын зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ өнгөрөгч 9 дүгээр сард 163 ам.доллар байсан. Монголбанкны ханшаар нэг ам.доллар өнөөдөр 3416 төгрөг байгаа бол Ховд аймаг нэг тонн коксжих нүүрснээсээ 3416 төгрөг авч байна гэсэн үг.
Хөшөөтийн орд нь Монгол Улсын “тэжээж” байгаа Таван толгой нүүрсний бүлэг ордын араас орох хэмжээний нөөцтэй стратегийн орд гэдгийг мартаж болохгүй. Харамсалтай нь тус бүлэг ордын лицензийг 12 хувааж стратегийн ордод хамааруулалгүйгээр “зайлуулсан” байдаг. Маш эртнээс төлөвлөж маш удаан хугацаанд шат дараатай хийгдэж ирсэн “луйвар” болох нь харагдаж байгаа юм. Хөшөөтийн бүлэг ордын 12 лицензийн 9-ийг нь МоЭнКо ХХК эзэмшиж байна. Харин үлдсэн 3 лицензийг нь Тефис майнинг ХХК эзэмшдэг.
Мо Эн Ко ХХК нь 2007 оны тавдугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан, БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компани. Тус компанийн хувьцаа эзэмшигч нь Сингапурт бүртгэлтэй “Монголиан Энержи Корпорейшн лимитед” гэх компани байдаг. Тус компани нь Мо Эн Ко ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ло Лин Шинг Саймон ажилладаг. Эцсийн өмчлөгч нь Ло Лин Шинг Саймон хэмээх хятад иргэн.
Хонконгийн хөрөнгө бирж дээр “Мо Эн Ко” компани IPO хийсэн байдаг. Нийт 6.7 тэрбум ширхэг энгийн хувьцаатай Mongolian energy corporation limited компани нь “Мо Эн Ко” компанийн Монголд явуулж байгаа үйл ажиллагаа явуулж буй компанийнхаа хувьцааг 100 хувь эзэмшдэг. Толгой компанийн хувьцааны 27 хувийг “Gold infinity limited”, “Чой у тай фуг nominum limited”, мөн “dragon nobel group limited” компаниуд эзэмшдэг. 0.11 хувийг Мо Эн Ко компанийн ТУЗ-ийн гишүүн Ло Лин Шинг Саймон оролцон эзэмшдэг байна.
Мо Эн Ко компани нь Монгол Улсад хамгийн их лиценз эзэмшиж байгаа топ компаниудын нэг бөгөөд нийт 12807 га, Ховд аймгийн Дарви, Үенч сумдын нутагт Хамар даваа, Хөшөөт хөндлөн, Хөшөөт, Хөндлөнгийн гол, Хөндлөнгийн хөтөл, Олон булаг, Хөшөөтийн гол зэрэг ашиглалтын 9, Говь-Алтай аймгийн Алтай сумын Зөөлөн хайгуулын нэг, нийт 10 лиценз эзэмшиж байна.
Мо Эн Ко ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчин татвар төлөхөөс зайлсхийж ирсэн байдаг. Монгол Улсын Татварын ерөнхий газар тус компани дээр 710 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлэн, 315 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан ч Монголын хуулийг уландаа гишгэн өнөөдрийг хүртэл төлөлгүй явж ирсэн. Энэ талаар бид эргэн дэлгэрэнгүй хүргэх болно.
Мо Эн Ко ХХК-тай барьцан сүүлийн жилүүдэд хаяа дэрлэн Тефис майнинг ХХК Зүүн Хөшөөтийн уурхайгаас олборлолт явуулж байна.
Хамгийн сонирхолтой нь Тефис майнинг ХХК-ийн арын эзэн нь алдар цуут нүүрсчин гэгдэх “Ажнай” буюу Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ юм.
Өмнөговийн орон нутгийн өмчит Тавантолгойд эзэн суусан түүнийг Ховдын Хөшөөтийн уурхайн зүүн суганд хошуугаа дүрчихсэн гэдгийг Ховдын ард түмэн төдийлөн мэддэггүй. Тефис майнинг ХХК нь 2006 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан. Тус компанийн хувьцааг Космокоал ХХК эзэмшдэг бол Гүйцэтгэх захирал нь Доржбалын Чанцал юм.
Д.Чанцал нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Д.Чанцалын Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Лайфтайм капитал менежмент” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ажнайкорпорацийн эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ юм. Мөн Д.Бат-Эрдэнийн хувьцаа эзэмшдэг “Эрхмүүн” ХХК-ийн захирал нь Д.Чанцал байх жишээтэй.
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан Д.Бат-Эрдэнийн нүүрс Өмнөговийн Таван толгой ХК-иар хэмжигдэхгүй гэдэг нь үүнээс харагдана. Тэрбээр өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Чанцалаар дамжуулан Тефис майнинг ХХК-ийн нэрээр Зүүн хөшөөтөд олборлолт явуулж байгаа юм.
Сонирхолтой нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь Мо Эн Ко компанийн толгой компани болох “Mongolian energy corporation limited” компани буюу МЭК-ийн хувьцааг эзэмшдэг. Тэрбээр 2014 онд АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “МЭК /00276 Хонконг хөрөнгийн бирж/ ХК” хэмээн мэдүүлж ирсэн байдаг. Үүнээс үзэхэд Д.Бат-Эрдэнэ болон Мо Эн Ко компаниудыг бизнес хамтрагчид гэж үзэхээс өөр аргагүй юм. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговийн жижиг Тавантолгойд эзэн суусан шигээ Ховдын Зүүн, Баруун Хөшөөтийн хоёр уурхайг “таалсан” байх нь баримтаас харагдана. Тиймээс алдах юм ихтэй. Ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүнээр сонгогдох гэж улайрдаг байсны нууц нь зөвхөн нүүрс гэх эрх ашиг байжээ.
Үргэлжлэл бий...
Хуваалцах:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Энхбаяр: Нүүдлийн мал аж ахуй бүх талаараа үр ашигтай байдалд шилжинэ
хэдэн секундийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашины татварыг гурав дахин, замын хураамжийг тав дахин нэмнэ
42 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Боловсролын үнэлгээ, түвшингөөр хөдөө орон нутаг 1.5 жилийн хоцрогдолтой байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөшөөтийн ордыг Хятадын МоЭнКо компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувааж авсан түүх...
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жагсаалын дуу цуурайтах талбайгаас амар тайван мэдрэгдэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.