dobu.mndobu

Засаг цаашид Шатахуун түгээгчтэй ажиллавал удахгүй огцорно ш дээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-06

Засаг цаашид Шатахуун түгээгчтэй ажиллавал удахгүй огцорно ш дээ

Аж үйлдвэр, эрдэс баялаг бол стратегийн хамгийн том түшиц талбар, Монгол Улсын санхүүг бэхжүүлэх, олон улсад цар хүрээг өргөжүүлэх, ирээдүйг тодорхойлох асар том салбар. Гэтэл яахаараа Гонгорын Дамдинням гэх нөхөрт өгчихдөг байна,аа. Нийгэм, эдийн засгийн тун таагүй үед Г.Занданшатарын Засгийн газрыг энэ салбар л аварна. Хэтдээ Г.Занданшатарын улс төрийг ч тодорхойлно. Харин өнөөх Ерөнхий сайд, Засгийн газраа бүү хэл Монгол Улсаа аврах сайдад ямар ч стратеги төлөвлөлт алга. Угаасаа унаган байхгүй хүн. Шатахуун түгээгч шиг л ажиллаж байна. Манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын гол ажил бол “Монгол Улсад төдөн тоннын нөөц бий”, “Одоо агуулах сав дутмаг байна”, “Маргааш төдөн тонн бууна” гэх мэт жижүүрийн хэдхэн үгтэй.

 

Яахаараа стратегийн том салбарыг ийм Шатахуун түгээгчид даатгачхаад чухам ямар ирээдүй, цаашид хэрхэн оршин тогтноно гэж боддог Засгийн газар вэ.

 

Өдгөө Ах намын зодоон дээд цэгтээ хүрчихсэн, хэзээ зогсох нь тодорхойгүй, таван намаас бүрдэх парламенттай ороо бусгаа үед ямар ч Засгийн газраар оролдоно. Хэчнээн хичээлээ л унах магадлал маш өндөр. Гагцхүү Г.Дамдинням мэтийн нөхөд л унахын том шалтгаан болно. Хамгийн энгийн жишээ татахад Монгол Улсад Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлын нэг шат ахих тутамд хойд ах нараас цохилт ирж, үе үе цоргоо хааж байна. Хаах бүрд нь бид тэвдэж байна. Үйлдвэрийн төсөл хариуцагч Д.Алтанцэцэгийн ярьж байгаагаар ирэх хавар ажлаа нэлээд ахиулах, хэд хэдэн шат ахих тухай ярина лээ. Ийм үед ах нар хэд хэдэн удаа цоргоо хааж сануулга өгч таарна. Энэ бүр нь том шалтгаан болно.

 

-Уг нь салбарын сайд нь өмнөд хөрштэй гэрээ хэлцэлд орж, унаад буй нүүрсний үнийг өсгөх тал дээр яриа хэлэлцээр хийж, салбарт үүрлээд буй хууль бус зүйлтэй тэмцэж байх ёстой. Гэтэл түүнийг “Шатахуун төдөн тонн орж ирнэ” хэмээн ярьж явах хойгуур Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ажлыг нь хийж байна.

 

-Уг нь салбарын сайд нь уул уурхайн түшиц газруудад зам харгуйн тооцоогоо нөөцтэй уялдуулах бодлого гаргаж байх атал түүнийг “Манайхан шатахуун битгий нөөцлө” хэмээн гуйж явах араар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нь мэдэхгүй, чадахгүй ч гэсэн хийх гэж оролдоод явна.

 

-Уг нь салбарын сайд нь Алт цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгийг олон улсын зах зээл дээрээс босгох тухай УИХ-д санал оруулах атал түүнийг “Манайд шатахуун нөөцлөх агуулах алга” хэмээн тайлбарлаж явах араар хаа хамаагүй Сангийн сайд Б.Жавхлан сануулж яриад явж байна.   

 

-Уг нь салбарын сайд эдийн засгийн байдлаас гацаанд орсон Гангийн үйлдвэрийн хөрөнгийг дотоодын болон гадаадын зах зээл дээрээс босгох тухай тогтоолыг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д оруулж байх ёстой атал “Ирэх сараас шатахуун хэвийн олгогдоно” гэж ярих араар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадорж гэх хүү дотоодын эх үүсвэрийн боломжийн талаар яриад эхэлчхэж.

 

Яачихсан дүүрчихсэн сайд вэ. Дархандаа очиж Шатахуун түгээгчээ хийвэл таарна. Засгийн газар ийм сайдтай ирэх хаврыг бүү хэл энэ өвлийг давахгүй гэдгээ эрх биш мэдэх биз.

 

Монгол Улсын эдийн засгийг тэтгэх стратегийн гол салбараа ийм хүнээр удирдуулчихаад Засгийн газар бүү хэл энэ улс орон өөдлөхгүй. Яачихсан бодлоготой төр вэ. Хамгийн эхний алхам бол Г.Дамдиннямтай Засгийн газар урт наслахгүй.  

 

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.