0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 72 иргэний аюулгүй байдлыг ханган, 6,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруу, галлагааны аюулгүй байдал хангаагүйн улмаас өвөл болон зуны сууц, амбаар, гэр шатсан 23, хогийн цэг 9, автомашин 4, орон сууцанд эд хогшил шатсан хоёр дуудлага бүртгэгдсэн.
Иймд галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.