0

Монгол ардын намын XXXI Их хурал ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 15-16-нд Буян-Ухаа спортын ордонд болно.
Өнгөрөгч есдүгээр сарын 27-28-нд хуралдсан намын VIII бага хурлаар их хурлын товыг тогтоож, оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг баталсан билээ. Энэ журмын дагуу XXXI их хуралд нийт 2255 төлөөлөгч оролцох юм. Их хурлын нээлт 15-ны өглөө 09:00 цагт болно. Эрх баригч нар энэ их хурлаараа МАН-ыг удирдах дараагийн даргыг сонгох юм. Одоогоор нэр дэвшигчид албан ёсоор хараахан тодроогүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.