0

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ 8:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах юм. Тодруулбал, бүлгийн хуралдаан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараагаар болох аж.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас УИХ-ын даргад МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлжээ.
Сануулахад, Ардчилсан намын бүлгээс "Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Намын гишүүнээс ч түлгэлзэх ёстой" гэх агуулгатай хуулийн төслийг санаачлахаа мэдэгдээд буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.