dobu.mndobu

МАН-ын Удирдах Зөвлөлийн дэргэд 7 бодлогын хороо ажиллаж, дараах хүмүүс даргална

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-20

МАН-ын Удирдах Зөвлөлийн дэргэд 7 бодлогын хороо ажиллаж, дараах хүмүүс даргална

МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор долоон бодлогын хороо байгуулжээ.

Тодруулбал,

1. “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл,

2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах,

3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц,

4. Хот байгуулалтын бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан,

5. Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин,

6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,

7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажиллахаар болсон байна.

МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах аж. Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.