dobu.mndobu

Нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэллээ

Нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэж, өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Тэгвэл үзлэгийн нээлт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль дээр боллоо. Энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл монгол хүн” төслийг хариуцсан зөвлөх Б.Бадамцэцэг тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү үйл ажиллагааг нээхдээ “Эрүүл монгол иргэдтэй улс болох зорилтоо бид бага насны хүүхдүүдийг эрүүлжүүлэхээс эхлэх ёстой. Цаашид дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулна. Мөн ирэх оноос орон нутгийн сургуулиудын сурагчдыг хамруулах юм. Эрүүл биетэй хүүхдүүд ирээдүйд улс эх орны хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Бид илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, эрүүл болгоод хяналтдаа авах тогтолцоог бий болгоно. Монголын шүдний салбарын 95 хувь нь хувийн хэвшлийнх. Тиймээс хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна” гэв.

Боловсролын сайд П.Наранбаяр “Зургаан настнууд нүд, шүд, зүрхний эмгэгийн иж бүрэн үзлэгт анх удаа хамрагдаж байна. Тиймээс эндээс гарсан үр дүнгээр хүүхдээ эрүүлжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг эцэг, эхчүүдэд уриалъя. Үүргээ сайн гүйцэтгээрэй. Бие даалтын долоо хоногийн хугацаа маш богино хугацаад бүрэн хамруулж чадаагүй. Одоо ч үргэлжлүүлээд явж байна. Боловсролын системд эрүүл мэндийн хичээлийг дахин оруулж ирж байгаа. Монгол хүүхэд бүхэн сургуульд ороод эрүүл мэндийн үзлэгтээ хамрагддаг соёлыг нэвтрүүлнэ” хэмээн онцоллоо.

Эрт илрүүлэг, үзлэгийн хүрээнд эхний ээлжинд 39 мянган сурагчийг хамруулахад 1390 хүүхэд зүрхний судасны өөрчлөлттэй, илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй, 22.06 хувь нь нүдний өөрчлөлттэй гарчээ. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, үзлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт эрчимтэй үргэлжилж байгаа бол ирэх сараас Сонгинохайрхан, Баянзүрхэд эхлүүлэх аж.

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

5 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.