dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Үнийн өсөлтийн талаарх мэдээлэлтэй танилцана

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-03

ЗАСГИЙН ГАЗАР: Үнийн өсөлтийн талаарх мэдээлэлтэй танилцана

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-“Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам/ • Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын санаачлан боловсруулсан Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Бусад асуудал

Танилцах асуудлууд:

-Үнийн өсөлтийн талаар

-Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааны талаар

-“Эрдэнэт үйлдвэр” “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн үр ашиг, засаглалыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн талаар

-Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцахаар төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.