0
Огноо2024-12-02
Эрчим хүчний салбар алдагдал хүлээж, эрсдэлтэй ажиллаж байгаагаас үүдэн өнгөрсөн сарын 1-ээс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн. Тодруулбал, өрхийн цахилгааны төлбөрийг 30 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь айл өрхийн хэрэглээнд 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 140 төгрөгөөр нийлүүлдэг байсныг 180 төгрөг болгосон гэсэн үг. Эрчим хүчний салбар 256 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ иргэдэд 140 төгрөгөөр нийлүүлдэг байсан. Ингэж алдагдалтай ажилладаг учраас Эрчим хүчний салбарын алдагдал 357 тэрбумд хүрлээ гэдгийг яам тамгын газрынхан нь иргэдэд хэлж байлаа. Гэтэл тус салбарын инженер Г.Ганбат бодит үнэнийг шулуухан илчилсэн байдаг.
Тэрбээр, "...Ингэж иргэдийнхээ толгойг угааж болохгүй ээ. Дөрөвдүгээр ДЦС нийт системийн цахилгаан эрчих хүч үйлдвэрлэлийн 70%-ийг нь 60₮-өөр л үйлдвэрлэдэг юм. Тэгээд иргэдэд 174₮-өөр худалддаг. Яг үнэндээ Төвлөрсөн эрчим хүчний системийн гол өртөг зардал нь шугамын алдагдал болон Цахилгаан түгээх дамжуулах сүлжээний ашиглалтын зардалд оногдож байдаг юм. ЦЭХ-ий үнийг нэмж байгаа нь Төвлөрсөн ЭХС-ийн цахилгаан түгээх дамжуулах сүлжээний алдагдлыг, ашиглалтын зардалтай нь бууруулах арга замыг хайхгүйгээр амар хялбараар л алдагдлыг нь ард иргэд аж ахуй нэгжүүдийн нуруунд үүрүүлэх шийдвэрийг гаргаж байна. Жаахан толгойгоо ажиллуулдаг инженерүүдийнхээ хийсэн бүтээсэнг ойлгож мэддэггүй учраас хамгийн амраар нь ЦЭХ ий үнийг нэмээд байгаа шүү" хэмээн нийтэлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, Дулааны цахилгаан станцын техник тоног төхөөрөмжийг сэргээн засварлах чадвартай инженер олон байгаа ч, тэднийгээ тоолгүйгээр "урсгал засварт маш их мөнгө орно, тэгэхгүй бол ДЦС 4 тэг зогсолт хийнэ" гэж айлгаж байгаад "эрчим хүчний мафи" шахуу болчихсон хүмүүс дахиад л мөнгө гувчуулах гэж байна гэсэн үг. Ингээд эрчим хүчний үнэ нэмсэн шийдвэрээ Эрчим Хүчний Зохицуулах Хорооны удирдлагууд танилцуулсан бөгөөд ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтан, "Уг шийдвэрийг Засгийн Газар мэдэхгүй" хэмээн том толгойлсон нь ч олны анхаарлыг татсан.
Гэтэл эл цахилгаан станц засварлах үнэ өртөг, тоног төхөөрөмжийн асуудал нэг их газар авалгүй намжив. Учир нь мэдээж дараагийн асуудал нийгэмд, цахим орчинд шуугина шүү дээ. Түгжрэл, автомашины улсын дугаарын хэрүүл ид өрнөж байх зуур тог цахилгаан үнэ хэдийнээ нэмэгдчихсэн байлаа. Иргэдийн цахилгааны төлбөр дээр төдийлөн илт мэдрэгдэж эхлээгүй тул учиргүй хэрүүл болсонгүй. Харин ААН, байгууллага, ЖДҮ эрхлэгчид ачааны хүндийг үүрээд эхэлснээр барахгүй, цахилгаан халаагуурын хэрэглээ багасаж, шахмал түлшний хэрэглээ ихэссэн үзүүлэлт ч гарчээ. Ингэснээр хотын утаа ихсэж, амьжиргаанд ч хүрэлцдэггүй байсан цалингийн асуудал хаа сайгүй сөхөгдөв.
Тодруулбал, Статистикийн Үндэсний хорооноос 13 хүнсний зах, худалдааны төв, супермаркетад 21 нэр төрлийн 32 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн ажиглалт хийжээ. Уг ажиглалтаар 2024 оны 11-р сарын дөрөв дэх долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад долоон нэрийн барааны үнэ (21.8%) өсжээ. Жишээлбэл, “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2360-2530 төгрөгийн үнэтэй . “Е март” худалдааны төвд “Атар” талх хамгийн хямд буюу 2360 төгрөгөөр, харин “Cансар” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байлаа. Өдөр бүр авч хэрэглэдэг Атар талхны үнэ ямартай ч 100 төгрөгөөр нэмэгдэж, цаашлаад махан бүтээгдэхүүн, хиам ч мөн нэмэгдсэн. Зарим нэг хувиараа бизнес эрхлэгчтэй энэ талаар тодруулахаар холбогдоход "олны амнаас айж илүү юм яримааргүй байна. Яалт ч үгүй тогны үнэ нэмэгдэхээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой зүйл" гэлээ.
Цаашлаад цахилгааны үнийг нэмлээ гэсэн мэдээллээр айл өрхүүд цахилгаан халаалт хэрэглэхээ багасгаж шахмал түлш ихээр хэрэглэх болжээ. Шахмал түлшний борлуулалт огцом өсч энэ оны 10-р сард 72.000 тн борлуулсан нь өнгөрсөн оны 10-р сарын борлуулалтаас 14.000 тн-оор нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн дэргэд өрнөж буй үйл явдлаас ажиглахад цахилгааны үнэ тарифыг нэмсний горыг иргэд, ААН-үүд л үүрч байна.
Жил бүрийн өвөл бүх нийтээрээ ярьдаг утааг багасгах арга нь цахилгаан халаагуур, орон сууцжуулах арга л юм гэдгийг бид олон жил ярьж байгаа. Гэхдээ хангалттай цахилгаан эрчим хүчээр хангах учиртай цахилгаан станц нь "мораль"-ийн элэгдэлд орчихсон хэзээ мөдгүй зогсоно гэх. Түүнийг засварлах мөнгө өө ч иргэдээс авна гэх. Ингээд л дээс томж найзыгаа аврах үлгэр үргэлжилж байна. Энэ олон уялдаагүй сүржин шийдвэрийн горыг нь иргэд л амсах юм даа.
Хуваалцах:
Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр өөрийн болгосон “Мо Эн Ко”
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
13 иргэний амь насыг авран хамгаалжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Арванхоёрдугаар сард гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой кинонууд
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашинд ногдуулах татварын хэмжээг өсгөх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол руу цөмөрсөн автомшиныг татан гаргажээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Улсын хэмжээнд галт зэвсэг, бууны бүртгэлийн "Зэвсэг" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Гацуур 120-650 мянган төгрөгийн үнэтэй байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХӨНДӨХ СЭДЭВ: Цахилгааны үнэ нэмэгдсэний горыг нь иргэд амсаж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд цас орж, жавар, шуургатай байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Танилц: Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдаанууд
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сайжруулсан түлшний чанарыг сайжруулах туршилт хийгдэж байна гэв
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гэр хороололд амьдардаг айл өрх 50.2 хувиас 44 хувь болж буурчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
13 иргэний амь насыг авран хамгаалжээ
14 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.