dobu.mndobu

"The Tormentor" (Taрчлаагч) хочит Б.Энх-Оргил тулаандаа бэлэн боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-06

"The Tormentor" (Taрчлаагч) хочит Б.Энх-Оргил тулаандаа бэлэн боллоо

Монголын холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил мэргэжлийн замналынхаа 17 дахь тулаанаа хийж байна. Холимог тулааны “ONE CHAMPIONSHIP” холбооны “BANTAMWEIGHT” буюу 65.8кг жингийн Дэлхийн аваргын бүсийн төлөөх тулааныг Тайландын Бангкок хотноо зохион байгуулж байна.

Тус тулаанд Монголын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил нь Бразил Улсын тамирчин Фабрико Андрадетай рингэнд гарна. Б.Энх-Оргил нь холимог тулаанаар нийт 16 тулаан хийж, 13 ялалт (3 КО) байгуулсан амжилттай. Энэ амжилтаараа тэрээр одоогийн байдлаар жингийнхээ чансааны 4-т жагсаж байна.

Тэрбээр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай. “Оюутолгой” ХХК-ны Ложистокийн хэлтэст ажиллаж байсан. Харин спортоор хичээллээд 26 жил болсон байна. Ховд аймгийнхаа таеквондогийн “Эрин” клубт тавдугаар ангидаа орж, бэлтгэл хийж эхэлсэн. Дараа нь тулааны спортыг сонирхон орж байжээ.

Хүүхэд байхдаа тийм ч их зодоон хийдэггүй. Харин найзууд нь атаман байж. Хүнийг дээрэлхдэг занд дургүй. Дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг өмөөрдөг хүүхэд байсан юм. Монголын тамирчин "The Tormentor" (Taрчлаагч) хочит Б.Энх-Оргилдоо тулаанд нь амжилт хүсэн ерөөе.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.