dobu.mndobu

“Оюутолгой”-н сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-10

“Оюутолгой”-н сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Даваа гарагт /2025.12.08/ эхэлсэн. Эхний өдрийн сонсголоор Жавхлант (MV-15225), Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.

Өнөөдөр /2025.12.10/ сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголыг 08.30 цагт эхлэхээр товложээ.

Хоёр дахь өдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар” сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах юм.

Үүний дараа Баасан гарагт (2025.12.12) “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.

Сануулахад, Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар буй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.