0

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгаас цөөнгүй хүн өөд нь татсаны нэг нь “Багануур” Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээний дарга Х.Ганчулуун. Тэр Хэнтий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, нутгийнхаа түмний саналыг гуйж авчихаад ИТХ-ын хоолыг нь чамлан, төв сууринд зөөлөн суудал сэлгэж яваа нэгэн. Уг нь хууль ёсоор бол тэр Хэнтий аймгийн ИТХ-д орон нутгийн иргэдээ төлөөлөн ажиллаж байх ёстой ч төв суурин бараадаж, компаниа солин тендер хамж явааг эх сурвалж хэлсэн.
Анх түүнийг аймгийн ИТХ-ын суудлаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит компанийн Тэргүүн дэд захирлаар томилуулж, тус газрын Хангах үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн хэлтсийн даргаар ажиллуулж байгаад энэ сарын эхээр “Багануур” Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээний даргаар томилоод байна. Ингэхдээ хуучин даргыг нь үндэслэлгүйгээр халуулж байгаад томилсон гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг. Аргагүй хүчтэй байна.
Хамгийн гол нь тэр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдсоныхоо дараа эхнэр Б.Баяржавхлангийн нэр дээр “Ар хөв энерги” компанийг байгуулж, тендер хамаад эхэлсэн байдаг. Харин одоо “Мэнхэн тахилга” компаниараа дамжуулан, “Багануур” Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний тендерийг авдаг гэх мэдээлэл байна.
Түүний Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд ажиллах богино хугацаанд хамсан тендерүүдийн жагсаалтыг харъя.
1. 2024 он - Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дамжуулагч утас АС - 113 сая төгрөг
2. 2024 он - Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дамжуулагч утас СИП - 242 сая төгрөг
3. 2024 он - Хэнтий аймгийн Галшар сумын гэр хорооллын гэрэлтүүлэг нэмэгдүүлэх 0,4 квтын агаарын шугамын өргөтгөл - 131 сая төгрөг
4. 2023 он - Хэнтий аймгийн Хэрлэн сум, Булаг багийн цахилгаан хангамжийн шинэчлэл, гэрэлтүүлэг - 617 сая төгрөг
5. 2024 он - Хэнтий аймгийн Хэрлэн сумын хийдийн 1.2 км авто замын гэрэлтүүлгийн ажил - 150 сая төгрөг
6. 2024 он - Чингис хотын хаалга өртөө 240, эко нойлын цахилгаан хангамжийн ажил 67.3 сая төгрөг
7. 2024 он - Хэнтий аймгийн Хэрлэн сум, гэр үйлчилгээний газрын цахилгаан хангамжийн ажил - 26.5 сая төгрөг
8. 2024 он - Төв аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц 313 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
Үргэлжлэл бий...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.