dobu.mndobu

"Эрдэнэт үйлдвэр"-т ноцтой осол гарч, ХАВ ДАРЖЭЭ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-16

"Эрдэнэт үйлдвэр"-т ноцтой осол гарч, ХАВ ДАРЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газарт өнгөрөгч долоо хоногт ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, Тус байгууллагын 6135ОРХ улсын дугаартай УАЗ Пургон маркийн автомашин 7396ОРА улсын дугаартай БелАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. Улмаар УАЗ пургон машины эд анги эвдэрч, сүйджээ.

Ослын зургаас харвал, машины жолооч, зорчигчид хүнд гэмтсэн, эсхүл нас барсан байх магадлал тун өндөр байгаа ч уг хэргийг талаар мэдээлэл задруулахгүй, хав дарсан байгаа юм. 

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлэл бүртгэгдээгүй. Ямар ч мэдээлэлгүй байна" гэлээ. 

УАЗ пургон автомашиныг улсын дугаараар нь шалгаж үзэхэд, 2020 оны аравдугаар сарын 6-наас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмчид бүртгэгджээ. Харин БелАЗ-ийн тухайд, 2022 оны аравдугаар сард шилжүүлэн авсан байгаа юм.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.