0
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүдийн ирц муу байгаа нь олны шүүмжлэлийг дагуулсаар буй. Эл асуудлыг УИХ-ын дарга ч анхааралдаа авч, гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон билээ.
Ирцийн мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга нийт 16 удаагийн хуралдаанд суугаагүй байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын ес дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар чуулган долоодугаар сарын 2-ноос 9-ний хооронд нийт гурван удаа хуралдсан. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёрт нь сууж, нэгийг нь тасалжээ.
Үүний дараа наймдугаар сарын 15-30-ний хооронд ээлжит бусаар долоон удаа хуралдахад хоёрт нь сууж, тавд нь оролцоогүй байгаа юм. Ингэхдээ гуравт нь гадаадад томилолттой, нэг удаа чөлөөтэй, нэг удаа тасалжээ.
Аравдугаар сарын 1-нд ээлжит чуулган эхэлснээс арваннэгдүгээр сарын 30-нийг дуустал нийт 15 удаа хуралдахад аравт нь оролцоогүй байна. Ингэхдээ, дөрвөн удаа чөлөө авч, нэг удаад гадаадад томилолттой байж, зургаад нь тасалжээ.
126 гишүүнтэй парпамент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 25 удаа хуралдахад 16 удаад нь суугаагүй байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.