dobu.mndobu

Москвагийн төвд машин дэлбэрч, цэргийн генерал амиа алджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-23

Москвагийн төвд машин дэлбэрч, цэргийн генерал амиа алджээ

Guardian сонины мэдээлснээр, 22-ны өглөөний 07:00 цагт (орон нутгийн цагаар) Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын Үйл ажиллагааны сургалтын газрын дарга, дэслэгч генерал Панил Сарбаровын сууж явсан машин Москвагийн өмнөд хэсэгт орших Ясенебая гудамжинд дэлбэрчээ. 

Tэсрэх бөмбөгийг машины доод хэсэгт байрлуулж, машин хөдөлж эхэлснээс хэдхэн секунтын дараа дэлбэрсэн гэж мэдэгджээ. Сарбаров дэлбэрэлтийн дараа шууд эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ.

Оросын эрх баригчид энэ хэргийг урьдчилан төлөвлөсөн аллага гэж үзэж, тэр даруй мөрдлөг эхлүүлсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч "Бид энэ гэмт хэргийг Украйны тагнуулын алба зохион байгуулсан байх магадлал зэрэг янз бүрийн өнцгөөс шалгаж байна" гэж мэдэгджээ. Нас барсан дэслэгч генерал Сарбаровыг Оросын цэргийн ахмад дайчин гэж үздэг байсан бөгөөд Чечений хоёр дайнд оролцож, 2015 онд Оросын Сирид хийсэн интервенцийн үеэр үйл ажиллагааг удирдаж байжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ явдлыг эрс буруушааж, "аймшигт аллага" гэж нэрлэжээ. Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны гишүүн Андрей Колесник орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "террористуудыг устгах ёстой" гэж хэлээд Украйны эсрэг хариу арга хэмжээ авахыг уриалав.

Энэ явдал нь Москвад сүүлийн нэг жилийн хугацаанд өндөр албан тушаалтны  гурав дахь аллага болж байна. ОХУ-ын Аюулгүй байдлын алба ( ФСБ ) болон бусад байгууллагууд уг хэргийг шалгаж эхэлжээ.

Украйн уг явдлын талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сард анхааруулга гаргаж, "Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд хаана нуугдахаа мэдэх хэрэгтэй" гэж мэдэгдэж байжээ.


Эх сурвалж: Guardian
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.