0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсын дөрвөн өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний түлшний ачилт өчигдөр буусан. Өнөөдөр нэмээд бууж байна. ОХУ-тай эрчимтэй яриа хэлэлцээрт ороод ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 4 цаг хүртэл ШТС-уудаар тойрч ажиллалаа. Манай дэд сайд, ТНБД, газрын дарга, агентлагийнхан гээд бид бүгд тойроод явж байна. Төр засгийн зүгээс хийх ёстой бүх ажлыг хийж байгаа. ОХУ-аас ирж байгаа тоо хэмжээ хүрэлцэхгүй байна. БНХАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлж байна.
Манай улс руу ачилт хийдэг "Роснефть”-ийн Ангарскийн үйлдвэрийн үйлдвэрлэл, түгээлтийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас ийм асуудал руу орчхоод байна. ОХУ-ын дотоод нөхцөл байдал маш хүнд байгаа. Гэсэн ч бидэнд шатахуунаа боломжоороо нийлүүлж байна. Киргизстан улс бидэнтэй адил нөхцөл байдалд орчихсон байгаа.
Шатахууныг хувийн хэвшлүүд 100 хувь хариуцдаг. Үүнд нь хоёр улсын төр засаг яриа хэлэлцээ хийдэг. Ний нуугүй хэлэхэд, энэ асуудалд төрийн оролцоо бага. Загнуулах, бурууг нь хүлээх ажлыг л хийж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.