dobu.mndobu

Төр “СИМБА”-чуудад өрөө төлж дуусах болоогүй юу

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-25

Төр “СИМБА”-чуудад өрөө төлж дуусах болоогүй юу

Энэ Төр уяачдаар чухам яах гээд байгаа юм бол. Саяхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар уяач томилсон шуугиан алсраагүй байхад Автотээврийн үндэсний төвийн даргаар Тод Манлай уяач Ц.Батсайханыг томилох гэнэ. Бүр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Ц.Батсайханыг томилуулах тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичиг илгээжээ. Дугуй танхимд хашаалсан 126 гишүүнээ сойлгож уралдуулах гээгүй юм бол уяачдаар яах юм. Эсвэл Б.Дэлгэрсайхан сайдад нэг уяачийн хэрэг гараа юу. 

Ц.Батсайхан гэх Тод Манлай уяач Автотээврийн үндэсний төвийн дарга боллоо гээд тээвэр ложистик сайжрах уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ “С” зөвшөөрлийн авлигын үнэ тэнгэрт хадна. Тод Манлай уяач дарга боллоо гээд нүүрсний замд гацаад байгаа машины жолооч нарыг уяж сойх уу, эсвэл мориндоо тэрэг хөллөөд нүүрс тээвэрлэх юм уу. Ямар хаашаа янзын томилгоо вэ. 

Автотээврийн үндэсний төвийн даргад горилогч Ц.Батсайхан нь “Симба” хэмээх Ц.Батаагийн төрсөн дүү, Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийн төрсөн ах гэдгийг мэдэх байх. 

Ингэхэд энэ Төр “Симба”-чуудад ямар өртэй болоод ах дүүсээр нь ийнхүү нүдээ анин дэмжээд байдаг юм бол. Түүний ах “Симба” Ц.Батаа 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, Батлан хамгаалах яамны онгоцоор ан хийж яваад эвдсэн намтартай эр. Харин дүү Ц.Бат-Энх нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бас л нэг будилааны эзэн. 

Ц.Батсайхан Дэд сайд Б.Нямжав уяачийн адил УИХ-ын дарга асан М.Энхболдоор дэмжүүлж ирсэн нөхөр. Тиймдээ ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байгаад 2018 онд “Эрдэнэс Монгол” компанийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар ажиллаж байв. 

Улмаар 2019 онд М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгсөн гэдэг. Тэрбээр Мал хамгаалах сангийн захирлаар ажиллаж байхдаа "Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан үрийн будаа шаардлага хангаагүйгээс улсад их хэмжээний хохирол учруулсан" хэргээр хууль хяналтын байгууллагынханд шалгагдаж байсан бараан намтартай хүн.

Дашрамд дурдахад сүүлийн үед М.Энхболдын шошготой нөхөд Төрийн албанд мэр сэр томилогдох болсон нь юуны учир вэ. Тэр эргэн ирж байгаа хэрэг үү.  


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.